Дархлааг дэмжигч уламжлалт хүнсний бүтээгдэхүүн

Монголчууд эрт дээр үеэс зун, намрын улиралд сүү цагаан идээг, өвлийн хахир хүйтний улиралд мах хэрэглэж ирсэн нь цаг агаарын нөхцөл, нутгийн онцлогт тохирсон зөв хооллолт байжээ. Сүү цагаан идээ нь шимт тэжээл сайтай, кальциар баялаг, дархлааг дэмждэг, биед хялбар шингэдэг, ходоод гэдэс, элэг цөсний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлдөг ба аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх олон талын ач тустай юм.

c055da75c87ab022original

Сүүлийн жилүүдэд хүрээлэн буй орчны бохирдолт, архидалт, стресс, хүмүүсийн буруу хооллолт, антибиотикийн замбараагүй хэрэглээтэй холбоотой хоол боловсруулах замын хэвийн бичил биетнүүдийн хэмжээ буурч гэдэсний микрофлорын тэнцвэр алдагдаж байна. Иймээс байгалийн эм болсон пробиотик бүтээгдэхүүнийг өргөнөөр хэрэглэн эрүүл мэндээ хамгаалан хэвшицгээе.

Сүүн хүчлийн болон бусад пробиотик бактериуд нь хүчиллэг орчин үүсгэх замаар хортой нэгдэл, бодис, өвчин үүсгэгч бичил биетний үржил, өсөлтийг дарангуйлж гэдэсний микрофлорын тэнцвэрийг хангадаг. Бие махбодийн эрүүл мэндийг дэмждэг, бичил биетнийг пробиотик гэнэ. Ашигтай микрофлорыг дэмждэг бичил биетнийгпребиотик гэнэ. Бифидобактер нь түгээмэл хэрэглэддэг пробиотикийн нэг. Бифидобактер агуулсан бүтээгдэхүүнд исэг идээ, ундаа, аарц, бяслаг, цөцгийн тос, зөөхий, хүүхдийн зориулалттай хатаасан сүүн бүтээгдэхүүнд ордог.

Анх 1899 онд H.Tisser бифидобактерийг Париж хотноо хөхүүл хүүхдийн ялгадсаас гарган авсан байна. Энэ бактер нь нярай хүүхдийн гэдэсний микрофлорын 99%-ийг эзлэх бөгөөд харин насанд хүрсэн хүний бүдүүн гэдэсний зонхилох бактерийн төрөл болохыг тогтоожээ.

Бифидобактер хүний биед ямар ач холбогдолтой вэ?

· Дархлалыг сайжруулж, нянгийн гаралтай өвчнүүдийг эсэргүүцэх чадварыг дээшлүүлнэ.

· Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулна, харшлын эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

· Хүний биед үл орлох шимт бодис, аминдэм (B1, B2 ,B6 ,K) амин хүчил (валин, триптофан) нийлэгжүүлнэ.

· Хорт хавдар үүсэхэд нөлөөлдөг нитрозамин, аммонны, инзол,фенол гэх мэт бодисын үйлчлэлийг саармагжуулна.

· Органик хүчил, бактериосин (bifidin) ялгаруулж улмаар өвчин үүсгэгч бактерийн ( E.coli, Shigella, Candida) үржлийг дарангуйлна.

· Дисбактериозоос урьдчилан сэргийлнэ.

эх сурвалж: dorgio.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …