Isis Preview.jpg

Ижил хүйстэн хэмээх шалтгаанаар хөвгүүдийг цаазалжээ

Isis Preview.jpg

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл өчигдөр 11 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хэт даврагчид ижил хүйстэн гэх 15-17 насны таван хүүг өндөр барилгаас шидэж, дараа нь толгой тус газар руу нь бууджээ.

Цаазын ялыг Сирийн Алеппо хотноо гүйцэтгэсэн байна.  Хөвгүүд хэт даврагчид болохоор бэлтгэгдэж байсан гэнэ. “Мөрдлөгөөр хөвгүүдийг ижил хүйстэн болохыг тогтоосон” хэмээн цаазын ялыг гүйцэтгэсэн жихади мэдэгджээ. Тэрбээр “Тэд биднээс урвасан. Тиймээс тэд үхэх ёстой” гэсэн байна.

Уг цаазын ялыг тус бүлэглэлд элссэн хүүхдүүдэд үзүүлжээ.

Сирийн Хүний эрхийн төлөөлөгч “AFP” агентлагт “Хэт даврагчид санаатай гэмт хэрэг үйлдэж, буруугүй хүүхдүүдийг буруутай болгож байна. Тэд өнгөрсөн хугацаанд ижил хүйстэн гэх 100 гаруй хүнийг өндөр барилгаас шидэж, цаазалсан” гэж ярьсан байна.

Б.Дэлгэрцэцэг

эх сурвалж: shuud.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …