Taarabt QPR клубээс явлаа

Taarabt QPR клубээс явлаа

Fulham клубын ерөнхий дасгалжуулагч Martin Jol QPR клубээс Adel Taarabt-ыг 12 сарын хугацаанд зээлээр тоглуулахаар тохиролцсон тухайгаа мэдэгдлээ. Тэрээр ярихдаа “ Adel Taarabt-ыг 12 сарын хугацаанд зээлээр тоглуулахаар тохиролцсон. Түүнтэй эргэн хамтран ажиллах болсондоо баяртай байна. Бид өнгөрсөн улирлын амжилтаа ахиулахын тулд энэ зун багагүй шинэчлэлтийг багтаа хийсэн. Шинээр ирсэн тоглогчид миний арга барилд болон төлөвлөгөөнд тааламжтай хандаж байгаа. Би одоогийн бүрэлдхүүндээ сэтгэл хангалуун байна. Тэд бүгд улирал эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа. Учир нь тэд шинэ улиралдаа бэлэн ” хэмээжээ

Adel Taarabt 2007 оны өвлийн наймааны цонхоор Францын Lens клубээс Tottenham клубт ирж байсан бөгөөд  тухайн үеийн Tottenham клубын дасгалжуулагчаар Martin Jol ажиллаж байсан юм. Taarabt Tottenham клубт 2 жилийг өнгөрүүлээд 2009 оны хавар QPR клубтэй нэгдсэн ба тэр цагаас хойш тус клубын төлөө 152 тоглолтонд оролцохдоо 34 гоол оруулж 44 гоолын дамжуулалт өгөөд ийнхүү ирэх 12 сарын хугацаанд Fulham клубын төлөө тоглохоор боллоо

эх сурвалж: хийморь.мн  С.Болдгэрэл

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …