“Нэгэн зүгт” хамтлагийн ахлагч Заяа болон дуучин Акбота нарыг хайр дурлалын холбоотой болсон гэсэн мэдээлэл зарим хэвлэлүүдээр цацагдаад байгаа билээ.
Тэгвэл эл мэдээлэл ор үндэсгүй худал зүйл бөгөөд тэд энгийн л нэг найзууд гэнэ. Заяагийн хувьд MNB телевизийн диктор Одзаяа хэмээх хөтлөгч бүсгүйтэй сүй тавьсан, хайрандаа умбаж яваа аж. Харин Акбота одоо үерхэж байгаа залуугаа олныг нүднээс нууцлахыг хичээж, хэл аманд өртөхгүй байхыг эрмэлзэж байгаа юм байна.
Ийнхүү тусдаа амьдралтай хоёр хүнийг холбож бичсэн шалтгаа нь ердөө хамт авахуулсан зурагнаас нь болсон бөгөөд тэд “зүгээр нэг найзууд хамт авахуулахад л хайртай хосууд болчих юм. Сэтгүүлчид одоо ийм зүйл бичхээсээ ичээсэй” хэмээжээ.
Г.Сонор ugluu.mn