Эмэгтэй хүн анх удаа ФИФА-гийн ЕНБДарга болов

ФИФА-гийн их хурал тус байгууллагын шинэ ерөнхий нарийн бичгийн даргыг зярлажээ.Фатма Самура гэдэг эмэгтэй Олон улсын хөлбөмбөгийн холбооны шуурхай удирдлагыг хэрэгжүүлэх болно.

ФИФА-гийн жил тутмын 66 дугаар их хурал Мехико хотод болж байгаа юм. Энэ үеэр тус байгууллагын гишүүд ерөнхий нарийн бичгийн даргаа сонгожээ.

Их хурлын шийдвэр дуулиан тарьсан бөгөөд Нигери улс дахь НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийн байнгын төлөөлөгч Фатма Самураг энэ албан тушаалд томилсон байна.Тийнхүү ФИФА-гийн түүхэнд ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалд анх удаа эмэгтэй хүн ажиллах болсныг хэвлэлд мэдээлж байна. “Түүний нэрийг дэвшүүлснийг зөвлөл дэмжлээ. Энэ хүн зөвлөлийн боловсруулдаг стратегийг хэрэгжүүлэх болно. Би үг ярианд биш, баримтад итгэдэг” гэж ФИФА-гийн ерөнхийлөгч Жанни Инфантино их хурлын хуралдааны үеэр мэдэгджээ.

Самураэнэ албан тушаалд бусад бүх хүнээс илүүтэй тохирно гэж тэр хэлсэн байна. “Тэр цэвэр салхи оруулна, энэ хүн өнгөрсөн үеийн биш, харин ирээдүйн хүн. Тэр гаднаас ирсэн нь чухал, энэ нь биднийг зөв чиглэлээр урагшлахад бас туслана. Бид жендерийн тэгш эрхэд итгэдэг” гэж Инфантино хэлжээ.

Тус байгууллагын өмнөх ерөнхий нарийн бичгийн дарга Жером Валькег хөлбөмбөгийн үйл ажиллагаа явуулахыг 12 жилээр хориглосон байна. ТүүнийгФИФА-гийн ёс зүйн хуулийн хэд хэдэн зүйл заалтыг зөрчсөн гэж үзсэн юм. Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлыг спортын мэргэжилтэн Маркус Каттнер түр гүйцэтгэж байжээ.

Bataar.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …