Хималайн уулсын ноён оргил Эверест
Хималайн уулсын ноён оргил Эверест үүнээс хойш манай дэлхийн хамгийн өндөр оргил байхаа больж харин Эквадорт орших Чимборасо уул дэлхийн дээвэр гэгдэх боллоо хэмээн америкийн эрдэмтэд мэдэгдсэнийг The New York Times сонинд бичжээ.
Андын нурууны оргил Чимборасо
Андын нурууны оргил Чимборасо уул нь далайн түвшнээс дээш 6250 метр өндөртэй, 8848 метр өндөр Эверестийг бодвол “намхан”. Гэхдээ дэлхийн бөмбөрцгийн төвөөс хэмжих юм бол Чимборасо 6384 метр өндөртэй бол Эверест нь эхний 20-д ч багтдаггүй юм байна.
Гол шалтгаан нь энэ сонин гаргалгааг америкийн эрдэмтэд уулын оргилыг дэлхийн цөмөөс хэмжиж гаргасан юм байна.
Манай дэлхийн бөмбөрцөг яг зөв бөөрөнхий биш экватор орчмоороо арай өргөн хэлбэртэй гэнэ. Тэгэхээр яг экваторын дэргэд байгаагаараа Чимборасо өндөр болж, экватороос хол байгаа Эверест дэлхийн цөмөөс хэмжвэл намхан болж байна.
Эх сурвалж: www.assa.mn