Шинэ төсөл шинэ ажлын байр

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд автобусны буудлыг шинэчлэхээр болсон байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын автобусны буудлууд дээр байрлан үйл ажиллагаа явуулж, нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй Түргэн үйлчилгээний цэг /ТҮЦ/-үүдийг шинэчлэн, өнгө үзэмжийг нь нэмэгдүүлэн, чанар стандартын шаардлагад нийцсэн 200 ширхэг  “Шинэ киоск” /байгууламж/ байршуулах гэж байгаа талаар “КИГ” ХХК-ийн захирал Д.Мөнхбат мэдэгдлээ.

Энэхүү киоскийг БНХАУ-ийн Жөү хотын зэвэрдэггүй бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Гуан Жөү Кө Хун ХХК-нд захиалга өгөн“Киг” ХХК хийлгэж байгаа юм байна. Өвөл зундаа дулаахан тохилог киоск нь үйлчилгээ эрхлэгч иргэдэд тухтай ажлын байр болох бөгөөд тэр хэмжээгээр ажлын байр нэмэгдэх өндөр ач холбогдолтой юм.

 

Энэхүү киоск  нь 7.5 м2  талбайтай, орчин үеийн чанар стандартад нийцсэн, өнгө үзэмж сайтай, ном, сонин, сэтгүүл худалдаалах, түргэн хоолны үйлчилгээ явуулах зориулалтаар ашиглахаас гадна электрон зар сурталчилгаа, банкны АТМ байршуулах зэрэг боломжтой.Нөгөө талаараа энэ нь хэвлэлийн борлуулалтыг цэгцэнд нь оруулах ач холбогдолтой аж.

Үзүүлэн болгож “Тэнгис кино театр”ын өмнө нэг ширхэг шинэ киоскыг байрлуулсан байна.IMG_0824

ugluu.mn

 

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …