Өглөөний дасгал, хөдөлгөөн хорт хавдраас урьдчилан сэргийлдэг

13777569a337eedcbigӨглөө бүр хүн тодорхой хэмжээгээр гүйж байх ёстой талаар эрдэмтэд зөвлөсөн байна. Учир нь, өглөөний хөнгөн гүйлт нь 13 нэр төрлийн хорт хавдраас хүний биеийг урьдчилан сэргийлдэг талаар эрдэмтэд нотолжээ. Өглөө хөнгөн гүйснээр тухайн өдрийн эрч хүчийг хуримтлуулахаас гадна ходоод, дотор эрхтнүүдийг хорт хавдраас урьдчилан сэргийлдэг болохыг олж тогтоосон талаар “Ройтерс” онцолж байна. Өглөө болгон тогтмол 1.4 сая насанд хүрсэн хүн хөнгөн гүйдэг гэсэн судалгаа байдаг юм байна.

Зүрх, ходоод, уушги, шулуун гэдэс, бөөр, элэг гээд 13 нэр төрлийн хорт хавдраас өглөө хөнгөн гүйж зуршил болгож чадсанаар сэргийлж, эрүүл биеийг бүтээж чадах юм байна.

98 настай хүн өглөө бүр гүйх бүрэн боломжтой болохыг тогтоосон бөгөөд 13 хорт хавдраас баттай урьдчилан сэргийлэхээс гадна 26 хорт хавдрын эрсдэлээс өөрийгөө хамгаалж чадаж байгаа талаар эрдэмтэд онцоллоо. Тиймээс өглөөний гүйлт хүний биед ямар чухал хэрэгтэй зүйл болохыг АНУ-ын хэвлэлд цохон тэмдэглэсэн шиг бид ч дасгал хөдөлгөөнийг дадал болгох ёстой юм.

emch.mn

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …