“Харри Поттер” цувралын од жүжигчин Эмма Уатсоныг нууц оффшор данстай хэмээн олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчид байгууллагаас мэдэгдсэн билээ. Жүжигчний хэвлэлийн төлөөлөгч Лук Уинстор “Оффшор данстай нь хууль бус” биш хэмээн мэдэгдсэн юм. Тэгвэл Эмма өчигдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгөх үеэрээ оффшорын асуудлаас болж заналхийлэлд өртөх болсон тухайгаа ярьсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.
Эмма “Миний амь насанд заналхийлэх боллоо. Хууль бус данстай хэмээн буруутгах юм. Би аюулгүй байдалдаа санаа зовж байна. Миний хувийн мэдээлэл алдагдсанаар би аюултай байдалд шилжлээ” гэж хэлжээ.
Жүжигчин бие хамгаалагчийнхаа тоог нэмсэн талаар Лук мэдэгдсэн байна. Эммаг утас болон олон нийтийн сүлжээгээр заналхийлжээ.
Эх сурвалж: Shuud.mn