Криштиан Роналдог Европын багууд сонирхож эхэллээ

        Криштиан Роналдо Мадридын “Реал” клуб-тэй хийсэн гэрээгээ дуусгаад Парисын “Сен Жермен” клубт тоглохоор болсныг “The Мirror” сонинд бичжээ. Эх сурвалжид мэдээлснээр Францын тал Португалийн супер одыг багтаа авахаар түүний агент Жорже Мендештэй аман тохиролцоонд хүрчээ. Хэрвээ Роналдо француудын урилгыг хүлээн авбал талуудын тохиролцоо амжилттай хэрэгжих юм. “Реал” клубтэй байгуулсан Криштиан Роналдогийн гэрээ 2018 онд дуусах учраас Европын багууд түүнийг багтаа урих болжээ. Мөн Английн “Челси” клуб Роналдог багтаа тоглуулах хүсэлтээ илэрхийлсэн байна.

ssport.mn

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …