Залуу минь чи арай төрөлхийн ичимхий зангаасаа болж ганц бие явдаг юм биш биз?
Чиний сэтгэлийг татаж, яг л чамд таарах юм шиг санагдах бүсгүйг чи олсон хирнээ ойртож очих нь бүү хэл үг сольж зүрхлэхгүй байна уу? Уг нь тэр бүсгүйг илүү их мэдмээр байгаа биз. Тэгвэл түүнтэй илүү ойртоход туслах зөвлөгөөг хүргэе.
1. Чаддаг болох хүртлээ оролд
Нэн тэргүүнд өөртөө арай илүү итгэлтэй болох хэрэгтэй. Итгэлтэй болж байгаа нь энэ гээд сайрхаж онгирох эсвэл үгээр уралдах биш шүү. Түүн рүү ширтэж, түүнийг сонирхож байгаагаа харцаараа илэрхийлж, бас инээмсэглэл тодруулан сээтэн хая. Тэр таныг ямартаа ч анзаарах болно. Энэхүү үйлдэлд хариу үзүүлэх аваас та багахан яриа өдөж болох юм. Энэ мэтээр та бага багаар өөртөө итгэлтэй болж, удалгүй таалагдсан бүсгүйтэй илүү ойрын хүрээнд танилцахад бэлэн болох болно.
2.Бодлоо өөрчил
Хэрвээ өөрийнхөө талаар мөн болзооны талаар сөрөг бодолтой явдаг бол энэ бүх бодлоо толгой дотроосоо авч хаяад өмнө нь нь гаргаж байсан алдаан дээрээ суралц. Жишээ нь охид ямар хандлагыг сайшаахгүй байсан, намайг ямар үйлдэл хийхэд дургүй байсан гэх мэт. Эерэгээр бодож эхэлсэн бүхэн эерэг үр дүн авчирч, олон өөрчлөлт гарах ба эмэгтэй хүний өөрийг чинь харах нүд ч бас эерэг болж өөрчлөгдөх болно. Тиймээс орой орондоо орохоосоо өмнө тархиндаа энэ болно, би чадна, бүтнэ гэсэн бодол суулга.
3. Өөрт байх сайхан чанараа дөвийлгө.
Анхаарлыг нь татаад, өөртөө жоохон ч гэсэн итгэлтэй болсон бол одоо өөрийн сайн сайхан чанараа гайхуулъя. Үүнд ч бас өдөр өдрөөр сайжрах хугацаа хэрэгтэй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та өөрийн үг үйлдэл, гадаад байдалдаа илүү их анхаарах хэрэгтэй болно гэсэн үг.. Өөрийнхөө байж болох, өөрөөсөө гарч болох хамгийн сайн хувилбараа бүтээ. Шаардлагатай бол жингээ хас. Өөрөө өөрийнхөө сайхныг өөртөө хүртэл мэдрүүл.
4. Түүний анхаарлыг тат
Хэн нэгэнтэй анхлан танилцаад өөрийнхөө тухай ярихад эвгүй байдаг уу? Хамгийн гол нь таны үйлдэл бусдаас өөр байх ёстой. Өөрийн байгаа сайн талуудаа илүү их харуулж, буруутай үйлдэл хийсэн бол түүнээс уучлалт гуйхаас битгий цааргалаарай.
5. Ичимхий зангаа давуу тал болгон ашигла
Эмэгтэй хүмүүс төрөлхийн ичимхий залууг өхөөрдөж, үг өдөж, үг дуулахдаа дуртай байдаг. Тиймээс энэ зангаа ашиглан эмэгтэй хүний анхаарлыг татаж болохоос гадна зөв сэтгэлтэй бүсгүй л ичимхий занг тань сайн ойлгоно гэдгийг мартаж болохгүй. Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлж, алхам тутамдаа суралцан зоригтой урагш давшаарай залуу минь.
эх сурвалж: lag.mn