Сонгуулиа өгөөгүй иргэнийг 20 доллараар торгоно

3850Австралийн Сонгуулийн комиссоос ирэх долдугаар сарын 2-нд болох парламентын сонгуульд оролцохоор бүртгүүлэх хугацаа орон нутгийн цагаар оройн 20:00 цагт дуусгавар болно гэдгийг иргэдэд хандан анхаарууллаа. Гэтэл одоог хүртэл тус улсын 950 мянган иргэн бүртгүүлээгүй байна. Сонгуульд оролцон саналаа өгөх нь австраличуудын хувьд зөвхөн эрх нь төдийгүй заавал биелүүлэх ёстой үүрэг нь байдаг аж. Австралид иргэний үнэмлэх гэж байдаггүй учраас сонгогч нь өөрийн хаягийн мэдээллийг өгч, жолооны үнэмлэх эсвэл гадаад паспортын дугаараар сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлдэг байна. Үүний тулд сонгуулийн хэсгийн хороонд өөрийн биеэр ирэх эсвэл интернэтээр бүртгүүлж болдог аж. Тухайн иргэн сонгуульд оролцож санал өгөхөөс татгалзсан тохиолдолд түүнийг 20 австрали доллароор /15 ам.доллар/ торгодог байна. Торгуулийн хуудсыг иргэдэд шуудангаар илгээдэг ба тухайн хүн торгуулийг төлөхөөс татгалзах эсвэл сонгуульд оролцоход нь саад болсон хүндэтгэх шалтгаануудаа тайлбарлаагүй бол хэргийг шүүхэд шилжүүлнэ. Шүүхээс тухайн иргэний буруутай нь нотлогдсон тохиолдолд 170 доллароор торгохоос гадна шүүх ажиллагааны зардлыг гаргуулдаг ажээ. Өнөөдрийн байдлаар Австрали улсын хүн амын тоо 24,1 саяд хүрээд байна гэжээ.

эх сурвалж: medee.mn

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …