Америкийн нэрт дуучин, ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалагч Леди Гага Оросын Засгийн газарт уурсаж, бухимдаж явдгаа илэрхийлжээ.
Тэрээр “Твиттер”, “Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан Оросын гей идэвхтнүүдийг сэтгэлээр унахгүй байхыг уриалаад, тэдний эрхийн төлөө тэмцэнэ гэдгээ мэдэгдсэн байна. Түүнчлэн “Дарлалыг хувьсгалаар солино. Гэхдээ намайг Орост байхад яагаад баривчлаагүй юм бэ. Дэлхий нийтийн хариу үйлдлээс айгаа юу” гэжээ.