Бидэнд хувийн гэх асуудлууд “байхаа” болих нь уу даа гэсэн эмзэглэл төрөх боллоо. Дотроо дурлаж, дотроо шатаж, дотроо нурж, дотроо орхигдож, дотроо тэсч….Дотроо ахин гэрэлтэж явах нь өөрийн гэсэн гоё л амьдрал байдаг.
Амьдралын уртад хоорондоо “дайтах” үе бишгүй л гардаг. Хаягдах, хагацах, ахин шинэ учралд хөл алдах…үр хүүхдээ ганцаараа өсгөх, сэтгэлийн шархандаа түүртэх гээд….Өчнөөн олон даваа гүвээ бий. Гэхдээ одоо тэр бүх дотоод зовлон гадагшаа ил тод цацагдаж байдаг болжээ. Хүмүүс өөрсдийн асуудлаасаа ичиж нэрэлхэж, басхүү чимээгүй туулж гардаг соёлоо алдаж эхэлж байна. Хувийн асуудлууд дархлаагүй болж, дуртай нь ашиглан нэг нэгнийхээ нэр хүндэд халдаж, далимдуулан сэтгэлээр нь хядаж болдог болчихлоо. Энэ бүхэн манай нийгмийн амьдралыг улам л муухай болгохоос хэтрэхгүй зүйлс шүү дээ.
Өөр нэгэн зүйл миний гайхшийг барах юм. Хүмүүс салж хагацаж л ирсэн. Сонгож, бас орхигдож…Цаашдаа ч байсаар л байх болно. Учир нь энэ бол амьдрал юм.
Гагцхүү хэзээ бид салахдаа мэс мэт өс өвөртөлж, нэгийгээ устгахаар уулгалан дайрч, тэрийгээ нийгмээр хэлэлцүүлэгч болчихов оо. Бидэнд гэрийн зовлонгоо гэртээ эдэлдэг, нэр төрөө хичээдэг гүргэр чанар хэдэн үеэрээ хадгалагдаад л ирсэн биз дээ. Тэгээд ч чимээгүй туулах нь илүү хүчирхэг өндийх боломжийг олгодог шүү дээ.
Олон жилийн өмнөх дурсамж сэдрээд сэтгэл жаахан эмзэглээд бодлоо бичлээ.
Муу дурсамжийг мартаж ялна гэж боддог байлаа. Гэвч тийм ялалт байдаггүй. Харин орхиж, өөрийгөө сугалан чөлөөлж л ялдаг.
(Ядаж нэр дэвших гэж байхад нь ккк. Тэдний маань ноён нуруу дагшин байг. Эмэгтэйчүүдийн өмнө улам илүү дагшин байг хэмээн ерөөж энэхүү сэтгэгдлээ өндөрлөж байна гэж өөрийн Facebook хуудаснаа бичжээ.
Б.Ганчимэг: Эмэгтэйчүүдийг ийм гох дэгээгээр нүдмээргүй байна учир нь зовлон бэлэглэсэн “Баатрууд” нь гайхамшигт эрчүүд л байдаг шүү дээ
Ugluu.mn