IC creative division бүтээл “Бид 3-ын болзоо” кино багийнхны дэлгэцийн 2 дахь шинэ уран бүтээл “Намайг хайрла” романтик, инээдмийн уран сайхны өчигдөр буюу олон улсын хүүхдийн баярын өдрөөр нээлтээ хийж удахгүй үзэгчдийн хүртээл боллоо.
Гэрийнхээ хамаг ажлыг амжуулдаг нөхөр, ажил ажил гэсээр шөнийн бор хоногт гэрийн бараа хардаг завгүй эхнэрийн тухай хөгжилтэй үйл явлдыг өгүүлсэн тус киноны найруулагчаар А.Чингүн, зохиолчоор Ж.Батсайхан, продюсераар Б.Жаргалсайхан нар ажилласан бол кино зохиолыг Ж.Батсайхан бичжээ.
Харин дүрүүдэд Э.Тодгэрэл, Н.Баярмаа, Р.Адъяа, О.Дөлгөөн, Б.Одончимэг, Б.Шинэбаяр, Б.Жаргалсайхан, Ж.Нарангэрэл, Б.Уран-Эрдэнэ, Л.Дэмидбаатар, Х.Солонго зэрэг жүжигчид тоглосон байна.
Тэрээр хүйтэн хөндий гэр бүлийн уур амьсгалдаа эргэн очих уу?
Эсвэл…