Холливудад ээлжит томоохон дуулиан дэгдээд байна. “Бүрэнхий” киноны Белла Своны дүрээр од болсон жүжигчин бүсгүй Кристен Стюарт өөрийг нь сүүдэр шиг дагах гэрэл зурагчид руу бухимдан хашгирсныг Линдсей Лохан зурагтаар егөөдөж, доромжилсон өнгө аясаар ярьсан байна.
“Стюарт өөрийнхөө сэтгэл хөдлөлийг ингэж нэг гаргасанд би баяртай байна” гэж түүнийг нэвтрүүлэгт оролцох үеэрээ егөөдөн өгүүлэхэд танхимд цугласан хүмүүс хөхрөлджээ. Танхимаас дэмжлэг авсан Лохан улам хөгжөөхийн тулд “Гэхдээ та нар муу юм битгий бодоорой. Би Кристенд үнэхээр хайртай шүү. Би түүний шүтэн бишрэгч л дээ. Яагаад гэрэл зурагчдад тийм их дургүй байдгийг нь ч ойлгож л байна. Учир нь түүнийг эхнэртэй эрийн тэвэрт байгаа зургийг тэд дарчихсан шүү дээ” гэж Лохан мушилзан өгүүлжээ.
Өнгөрсөн оны долдугаар сард Кристен Стюарт гэр бүлтэй, найруулагч эр Руперт Сандерстай жиг ургуулаад амжсан талаар ийнхүү Линдсей Лохан зурагтын нэвтрүүлгийг үеэр дурссанаар хоёр жүжигчин бүсгүйн дунд зөрчил эхэлсэн нь энэ юм.
Руперт Сандерстай жиг ургуулсныхаа төлөө Кристен сэтгэлтэй залуу, жүжигчин Роберт Паттинсондоо хаягдчихаад байгаа билээ.
эх сурвалж: урлаг.мн