“Монголын мэдээ” суваг “MNB.mn” сайт 2016 оны хөлбөмбөгийн ЕАШТ-ийг шууд дамжуулна

DSCN9928МҮОНРТ-ийн “Монголын мэдээ” суваг нь HD форматаар нийт иргэддээ эфирээ дамжуулж эхлээд байгаа юм. Өнгөрсөн жилийн 7-р сарын 31-нд орон даяар тоон системд шилжиж дуу дүрсний өндөр нягтралтайгаа мэдээллийг хүргэдэг болсон ба Монголын мэдээ суваг ч мөн адил цаг үетэйгээ хөл нийлүүлэн 1080 нягтралтайгаар дүрсийг үзүүлэх бөгөөд 5.1 давтамж бүхий “амьд” дуугаралттайгаар нэвтрүүлгийг хүргэж эхэллээ.

DSCN9933 DSCN9942 DSCN9954Мөн энэ жилийн томоохон үйл явдлуудын нэг болох 2016 оны хөлбөмбөгийн ЕАШТ-ийг шууд дамжуулан үзүүлэх албан ёсны эрхийг авсан. Тэмцээн энэ сарын 10-наас  7-р сарын 10-ны өдрүүдэд Франц улсын 10 хотод зохион байгуулагдана. “Монголын мэдээ” суваг энэ хугацаанд болох нийт 51 тоглолтыг HD форматаар шууд дамжуулан үзүүлэхээр бэлдээд байна.

15 дахь удаагийн ЕАШТ-ий тоглолтуудын хуваарь Монгол Улсын цагаар:
-Нээлтийн тоглолт 03:30
-6 хэсгийн бүх тоглолт болон шөвгийн 16-гийн тоглолтууд 22:00, 01:00, 04:00 цагаас
-Шөвгийн 8, хагас шигшээ, шигшээ тоглолтууд бүгд 04:00 эхэлнэ.

МҮОНТ-ийн уран бүтээлчид 2002 онд анх хөлбөмбөгийн ДАШТ-ийг шууд дамжуулан үзүүлж байсан. Энэ удаагийн ЕАШТ-д шалгарсан 6 тайлбарлагч ажиллана.

DSCN9955 DSCN9956 DSCN9957Мөн анализ хөтөлбөр, тааврын уралдаан, тэмцээний эргэн тойрон дахь мэдээллийн хөтөлбөр, бүх тоглолтуудыг давтамжтайгаар үзүүлнэ.

“Евро-2016” тэмцээний нээлтийн тоглолт Парис хотын дагуул хот болох Сен-Денигийн “Stade de France”цэнгэлдэх хүрээлэнд “А” хэсгийн тоглолт Франц болон Румын улсын шигшээ багуудын хооронд болно. Улмаар 7-р сарын 10-ны өдөр тус цэнгэлдэх хүрээлэнд болох аваргын төлөөх тоглолтоор тэмцээн өндөрлөх юм. Франц улс 3 дахь удаагаа тивийн АШТ-ийг зохион байгуулж байна.

1960 оноос эхтэй энэ тэмцээнд энэ жил анх удаагаа Европ тивийн шилдэг 24 баг өрсөлдөхөөрөө онцлог. Мөн Европын аваргаар тус бүр нэг удаа тодорч байсан Дани, Нидерланд улсын шигшээ багууд энэ удаад оролцох эрхээ авч чадаагүй нь багуудын түвшин болоод тэмцээний чансааг илтгэж байна.

DSCN9961 DSCN9962

Энэ далимаар МҮОНТелевиз бас нэгэн таатай мэдээлэл дуулгасан нь тэд мэдээ, мэдээллийн цахим хуудас болох МNB.mn сайтаа олон нийтийн хүртээл болгоод 3 жил болж байна. Тус сайт нь өөрсдийн өнгө төрх болон програмын бүрэн  шинэчлэл хийж, мэдээ мэдээллээ түгээж эхэллээ.

MNB.MN сайтаас цаг үеийн, шуурхай, улс төр, нийгэм, эдийн засаг, гадаад мэдээ болон бусад бүх төрлийн мэдээллийг мөн МҮОНТ радиогийн шууд эфирүүдийг үзэж, сонсох боломжийг бүрдүүлж өгсөн юм.

Та бүхэн MNB.MN сайтаас телевизийн 2, радиогийн 4 сувгийн эфирийг 14 хоногийн хугацаанд нөхөж үзэж, сонсох боломжтойг дуулгахад таатай байна.

Олон нийтийн цахим хуудас MNB.MN эдүгээ Alexa.com сайт дахь үзүүлэлтээр Монголын хамгийн их хандалттай шилдэг сайтуудын тоонд багтаад байна.

DSCN9934

Та зөвхөн телевизээ ширтэн хүлээж ЕАШТ-ийг үзэх бус “RIO -2016”-ийн бүх мэдээллийг давхар, шуурхай цахим ертөнцөөр буюу MNB.mn сайтаас албан ёсны эрхтэйгээр үзэх боломжтой болжээ.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …