МУГЖ Г.Ариунбаатар болон МУГЖ Т.Баясгалан нар Монголын цагдаагийн байгууллагын 95 жилийн ойн хүрээнд “Төрийн цагдаа” дууг шинэчилсэн найруулгаар дуулж, клипжүүлэхээр болжээ. Энэ дууг өмнө нь МУГЖ Т.Баясгалан, МУГЖ У.Далантай нар хамтран дуулж, олны хүртээл болгож байсан юм. Ямартай ч, тун удахгүй МУГЖ Г.Ариунбаатар болон МУГЖ Т.Баясгалан нарын хувилбараар “Төрийн цагдаа” дуу нийтийн хүртээл болох нь.