Хөдөлмөрийн сайд “ Вьетнам засвар ”-т цэг тавихаар шийдэв

1465276807_kuzov

Монголд 700 гаруй вьетнам засварын газар оршин тогтноод, тэдний “ноёрхол ” нийгмийг хэрэн хэрсээр удаж байна . Оршин тогтнохоор барахгүй Монгол улсын хууль тогтоомжийг зөрчиж , дур зоргоороо авирлах нь энүүхэнд. Энэ байдлыг эцэс болгохоор Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханы санаачилгаар Монгол – Солонгосын хамтарсан Политехник коллежид автомашины Кузов засварын анги нээсэн нь олон залуусын сонирхлыг татаж , өдгөө засварчны анги дэлсэгчдийн тоо өргөжиж байна.

Монголын автомашины засварын 90 гаруй хувийг вьетнамчууд хийж гүйцэтгэж байгаа нь бидний хувьд бас эмгэнэлтэй ,ичгүүртэй л хэрэг . Хөгжлийн хувьд биднээсээ нэг их дээрдэхээргүй Вьетнамчууд гэхэд техник технологиороо үлгэрлэсэн шиг хөдөлмөр гэж юу байдгийг энгийн нэг засварчин үзүүлж чадаж байна. Түүгээр ч зогсохгүй , тоолдог хэд маань тэдний хармааруу шуудайгаараа л цутгаж байна. Гэтэл манай залуус ар халхынхаа альхан талд нь гиюүрч явна вэ. Дээд боловсролтой нэртэй цүнх сав барьж, албан тушаалтан дагаж гүйхээс хэтрээгүй өрөвдөлтэй залуус хэдэн арваараа хотын гудамж “метрлэж” яваа нь инээд хүрэм.

Эх орон ч гэдгээ гайхуулахын тулд элдэв гархи зүүж, туг дадар барьж гүйдэг хоосон бардамнах сэтгэлтэнээс эрэг шургаа тохируулчихдаг, машины эд ангиа гүйцэд мэддэг, засч чаддаг нарийн мэргэжилтэнүүд бидэнд хэрэгтэй байна. Эх оронч сэтгэлгээ гэдэг ийм энгийн зүйлд л байдаг юм шүү. Хөдөлмөрийн сайдын хэлсэнчлэн , хэдий болтол бид хүний гар харж амьдрах юм бэ, бусдаас дутуугүй хөдөлмөрлөх , хөдөлмөрийн хүн , түүн дотроо нарийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж, мэргэжлийн боловсрол олгох олон ажлыг хийх цаг үе болчихоод байна. Залхуугийн гадаа түлээгүй, залгидгийн гэрт хоолгүй гэдэгсэн биш билүү.

Ugluu-logo202

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …