Алдарт дуучин Рианна өөрийнх нь зураг бүхий майкыг зөвшөөрөлгүйгээр худалдаанд гаргасан Их Британийн “Topshop”дэлгүүтэй дайн зарласан байна.
Учир нь цамцны сүлжээ дэлгүүр болох “Topshop” дэлгүүр дуучин бүсгүйгээс ямар ч зөвшөөрөл авалгүйгээр уг майкыг жилийн өмнөөс эхлэн худалдаанд гаргасан аж. Гэсэн ч одоог хүртэл ямар ч нөхөн олговор төлөөгүй бөгөөд зөвшөөрөл авахыг ч оролдоогүй байна. Тиймээс Рианнагийн менежер “Topshop” дэлгүрийг “дуучин бүсгүйн зурагтай майкийг зөвшөөрөлгүйгээр үйлдвэрлэж, борлуулсныхаа төлөө 5 сая ам.доллар төлөх ёстой” хэмээжээ. Гэтэл үүний хариуд дэлгүүрийн удирдлагын зүгээс “Их Британийн хуульд уран бүтээлчийн нүүр царайг хамгаалсан хууль байхгүй. Бид юу зарахаа өөрсдөө мэднэ. Удахгүй АНУ-д салбар дэлгүүрүүдээрээ ч худалдаалах болно” гэж хариу өгсөн гэнэ. Их Британид Рианнагийн зурагтай эл майк хамгийн эрэлт ихтэй хувцаснуудын тоонд ордог аж.
Дуучин Рианн АНУ иргэн учраас хэрэв “Topshop” дэлгүүр түүний зурагтай майкыг Америкад худалдаалж эхэлбэл маш том асуудал үүсэх юм. Учир нь АНУ-ын хуулинд уран бүтээлчийг бүхий л талаар нь хамгаалсан байдаг ажээ.
Т.Анир.ugluu.mn