Баянзүрх дүүргийн Монгол Ардын Намын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо

Монгол Ардын намын Баянзүрх дүүргийн сурталчилгааны нээлт маш амжилттай боллоо. Жуковын музейн урдах талбай дээрээ хуран цугларсан иргэд, дэмжигчдийнхээ хүрээлэл дунд халуун дулаан уур амьсгалтайгаар болж байна.

DSC00050

УИХ-д болон НИТХ-д нэр дэвшигчдээ танилцуулан хуран цугласан сонгогчидод намынхаа бодлого шийдвэрийг танилцуулсан юм. Тус дүүрэгт нэр дэвшигчдээс хамгийн олон жил УИХ-д суусан,  төрийн сайдаар ажиллаж явсан, УИХ-д зургаа дахь удаагаа нэр дэвшиж байгаа эрхэм бол Завханы хэмээн улс төрд танигдсан хатагтай Д.Оюунхорол байсан юм. Түүний хэлсэн үгнээс ишлэвэл:

  • DSC00052-Баянзүрхчүүддээ энэ өдрийн мэндийг хүргэе. АН сүүлийн дөрвөн жилд амьдрал ахуй яаж доройтуулсныг бид илхэнээ харж байна. Миний хувьд 25 жил энэ дүүрэгтэй холбоотой амьдарч байна. Сүүлийн жилүүдэд БЗД-гээ судалгаанд хамруулах ажлыг хийж байна. БЗД-ийн 3 иргэн бүрийн нэг нь ажилгүй, эрүүл мэндийн салбар хүрэлцээгүй, цэцэрлэг сургуулийн хүртээмж муу, агаарын бохирдол, хөрсний бохирдол маш муу тухай ярьж байна. Захын хэмээн нэрлэгддэг энэ тойрогт иргэдийн амьдрал хэцүү байна. Энэ дүүрэгт таван УИХ-ын өрсөлдөж байгаа хамгийн хэцүү тойрог болж байна. Эх баригчид сурталчилгаагаараа эзэлсэн, бидэнд байшингийн булан ч олдохгүй хэмжээнд хүрээд байна. Эдийн засаг муудсан энэ үед иргэд сонголтоо маш зөв хийх ёстой цаг үе. Эх баригчид болон Монголын ард түмний дунд хийх тэмцэлийн сонгууль болно гэж бодож байна. Тиймээс иргэд 6.29-ны өдөр сонгуульдаа идэхитэй оролцож, саналаа зөв өгч амьдрал ахуйгаа дээшлүүлэх хэрэгтэй. Манай МАН –ын мөрийн хөтөлбөр багаараа боловсруулан гаргасан, шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгаа, тооцоотой хийгдсэн байгаа. Та бүхний сонголт мэргэн байг ээ.

Мөн тус дүүрэгт нэр дэвшигч Ж.Энхбаярын хэлсэн үгнээс ишлэвэл:

  • DSC00053АН-ын хийсэн ажил ард иргэдийг хуурах, хөнгөн бодох, ард иргэдийг мухардалд оруулж байна. МАН-аа мандуулсан сонголт хийх хэрэгтэйг та бүхэндээ сануулж байна. МАН дөнгөж төрсөн бяцхан үрсээс эхлэн өтгөс буурал хүртэл хамарсан мөрийн цогц бодлого боловсруулж орж ирж байна. Ард түмний амьдрал туйлийн хүнд байна. Иргэдээ ядуурлаас аврах, эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, тэгш журамт баян хүчирхэг монголоо цогцлоох МАН-ын мөрийн хөтөлбөрөөр сонгуульд оролцож байна. Та бид туйлын амаргүй сонголт хийнэ. Та бүхний мэлмий тунгалаг байх болтугай.

Мөн МАН-ын БЗД-ийн дарга Э.Бат-Амгалангийн хэлсэн үгнээс та бүхэнд хүргэе:

DSC00048БЗД бол хамгийн том дүүрэг, хамгийн олон хүн амтай, шилжилт хөдөлгөөн ихтэй. Сүүлийн дөрвөн жил БЗД-ихээхэн хүнд байдалд ороод байгаа. Манай дүүргийн иргэдийн амьдрал ахуй өдрөөс өдөрт дордож байна. Бид үүнийг дөрвөн жил тэвчээртэй хүлээлээ. Харин бид 6 сарын 29-ны өдөр бүрэн өөрчилж амьдрал ахуйдаа өөрчлөлтийг авчирч чадна. МАН-ын мөрийн хөтөлбөр иргэдийн амьдрал ахуйд тулгуурлан хийгдсэн, шинжлэх ухааны үндэслэлтэйгээр та бүхний гэрт хүрч эхэлж байна. Та бүхэн сайн танилцах хэрэгтэй. МАН түүхэндээ эх орноо хуураагүй, буруу бодлого хэрэгжүүлээгүй юм. Энэ удаад ч бид МАН-ийн зөв бодлого, чадварлаг боловсон хүчинтэйгээр иргэддээ эргэн ирж байна. МАН-аа дэмжин сонгуульд идэхитэй оролцоорой гэж нийт Баянзүрхчүүддээ уриалж байна.

 Ийнхүү МАН-ын Баянзүрх дүүргийн сонгуулийн сурталчилгааны шинийн наймны  билэгт сайн нарлаг сайхан өдөр боллоо. Сурталчилгааны нээлтэнд хүрэлцэн ирсэн иргэд сонгочид МАН-аас УИХ болон НИТХ-д нэр дэвшигчидтэй уулзан тэднийг дэмжихээ илэрхийлж байлаа.

Б.Саран

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …