Ц.Нямдоржийн зуслангийн байшинд нэвтэрсэн гэмт этгээдийг баривчилжээ

nymdorjiin baishin aaaa  УИХ-ын гишүүн Ц.Нямдоржийн  Зуслангийн байшинд хулгай орж, цонхийг нь хагалсан байсаныг цагдаагийн байгууллага шалгаж буй юм. Тодруулбал энэ сарын 6-нд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Өвөр гүнтэд орших зуслангийн байшингийн цонхийг нь хагалж гэмт этгээд гэрт нь нэвтэрсэн байсаныг цагдаагийн байгууллага тогтоожээ.

Гэмт хэрэгтнийг удалгүй хуулийнхан баривчилсан ба эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй юм. Хэрэгтэн гишүүний гэрээс эд зүйл хулгайлаагүй ба хэд хэдэн цонхийг нь хагалсан байжээ. Одоогоор гэрээс эд зүйл алдагдаагүй гэж Ц.Нямдорж гишүүний гэр бүлийнхэн мэдэгдсэн байна. Энэхүү зуслангийн байшин нь жилийн өмнөөс хэвлэлд гарч, МАХН-ын дарга Н.Энхбаяр болоод хэвлэлийнхэн олонд дэлгэж байсан юм.

Тэрээр хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа “Би түрээсийн байранд амьдардаг” хэмээн мэдэгдсэн нь зарим хүмүүсийн дургүйцлийг хүргэж, Ц.Нямдорж сайдын зуслангийн хаус олонд дэлгэгдэхэд хүрсэн юм. Ц.Нямдорж сайдын зуслангийн байшинтай МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, Байгаль орчны сайд асан У.Барсолдын хаусууд айлсан буй юм.

nymdorjiin baishin

Т.Түвшин

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Шөнийн цагаар чанга дуу чимээ гаргах мотоциклд хяналт хэрэгтэй

Оройн цагаар хотын гудамжаар яндангийн дуу чимээ ихтэй мотоцикл хурдтай давхих нь оршин суугчдын амгалан …