Д.Доржпүрэв Жаргалант сумын иргэд сонгогчидтойгоо уулзлаа

1466216458_13452953_877032232430600_1879319892_o-768x513

УИХ-ын сонгуулийн 30 дугаар тойрогт Ардчилсан намаас нэр дэвшигч Дуламсүрэнгийн Доржпүрэв энэ удаад Төв аймгийн Жаргалант сумын иргэд, сонгогчидтойгоо уулзаж, олон олон асуудлын талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо.
Түүний Жаргалант сумын 4 газар хийсэн уулзалтанд нийт 160 орчим иргэд  ирж оролцсон.  Иргэд газар тариалан, мал аж ахуйн салбарт төрөөс баримтлах бодлогын талаар асууж, цаашид Төв аймагт тулгамдаад байгаа ажлууд дээр төрийн зүгээс явуулах бодлого, дэмжлэг дээр өөрсдийн саналаа хэлж, УИХ-д сонгогдоод энэ бүхнийг хийж хэрэгжүүлэхийг хүслээ. Ийнхүү Төв аймгийн Жаргалант суманд хийсан уулзалтуудад  иргэд нэр дэвшигч Д.Доржпүрэвийг  аймаг орон нутгийнхаа хөгжлийн төлөө их зүйлийг санаачлан хийх хүн хэмээн итгэж буйгаа илэрхийлж, халуун дулаан уур амьсгалтай, сайхан болж өндөрлөлөө.
13445950_877037869096703_1762082218_o-768x513
13467361_877032829097207_740209232_o-768x513
УИХ-ЫН СОНГУУЛИЙН 30 ДУГААР ТОЙРОГТ НЭР ДЭВШИГЧ ДУЛАМСҮРЭНГИЙН ДОРЖПҮРЭВ-ИЙН СОНГУУЛИЙН ШТАБ

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …