Дархан-уул аймаг азийн хөгжлийн банктай хамтарч ажиллана

fnfbvdfjndj

Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд, Хот төлөвлөлтийн хүрээлэнгийн мэргэжилтнүүдтэй Хотын хөгжлийн бодлогыг эрчимжүүлэх, таван томоохон төслийг хэрэгжүүлэх зорилгоор хамтран ажиллаж байгаа юм. Энэ ажлын хүрээнд өнөөдөр /2016.06.22/ Азийн хөгжлийн банкны Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөрийн ажилтнууд манай аймагт ажиллалаа.

Уулзалтаар манай аймгийн гэр хорооллыг дахин төлөвлөх, дэд бүтцээр хангах боломж зэрэг хотын хөгжлийн орхигдсон сэдвийг хөндсөн юм. Үүнээс гадна зогсонги байдалд буй хэд хэдэн үйлдвэрийн барилгыг эргэлтэнд оруулж, иргэдэд ажлын байр бий болгох, улмаар АХБ-ны төсөл хөтөлбөрт хамрагдах боломжуудын талаар санал солилцлоо.

Улаанбаатар хот нь 2014 оноос Азийн хөгжлийн банктай хамтран гэр хорооллыг хөгжүүлэхэд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн байдаг. Төслийг ямар нэгэн хотод хэрэгжүүлэхдээ тодорхой шалгуур тавьдгийг дээрх төслийн багийн ахлагч Ройстон Брокман онцолж байв. Тэрээр хамгийн түрүүнд өнөөдөр яригдсан төслүүдийг Азийн хөгжлийн банкаар хэлэлцүүлж үнэлгээ хийлгэх юм. Ингэснээр гадны хөрөнгө оруулагчидтай хамтран яригдсан асуудлуудыг үр дүнтэй болгох боломж нээгдэнэ.

 

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …