40 кг чулууг дөрвөн жил толгой дээрээ тавин явжээ

xw_12704454800032582016-06-23-11-55[www.urlag.mn]

Хятад улсын  Гирин мужийн оршин суугч 54 настай Цун Янь турахын тулд дөрвөн жилийн турш 40 кг хүнд жинтэй чулууг толгой дээрээ тавьж явсан гэнэ. Тэрээр энэ аргын тусламжтайгаар 30 кг хаяж чадсан байна. Хятад эр 15 кг чулуу анх толгой дээрээ тавьж эхлүүлсэн бөгөөд аажим аажмаар нэмсээр байжээ хэмээн  CCTV News-д мэдээлжээ.
163 см өндөртэй атлаа 115 кг жинтэй байх үеэс уг эрийн толгойд энэхүү турах санаа орж ирсэн аж. Ингээд толгой дээрээ хүнд чулуу тавин, өдөр бүр дор хаяж гурван км газар алхдаг байжээ. “Ганцхан жилийн дотор 30 кг жин хасч чадлаа” гэж Цун Янь өгүүлсэн байна. Тэрээр энэхүү өвөрмөц турах аргаараа Гиннесийн номд багтахаар төлөвлөж байгаа аж.

 

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …