Цоомоог “овоо муу гар гэж” найзууд нь шивнэлддэг байна


1900163795566201606232359

Оюутан ахуйдаа “ТВ коктейль” хамтлаг байгуулж, “Hot чинжүү” нэвтрүүлгээрээ хүмүүсийг зурагтын өмнө уядаг болсон Э.Цолмонбаярыг өдгөө Монголд танихгүй хүнгүй гэвэл болох байх. “Сайн уу, амьдрал минь”, “Намрын синдром”, “Мөнгөний гахай”, “Омарын эрэлд”, “Хөгжилтэй гэр бүл” гээд түүний тоглосон киноны жагсаалт хөвөрнө. Харин сүүлийн үед продюссерийн ажлыг амжилттай хийх болсон юм. Гэхдээ сүүлд “Яг түүн шиг” шоуны зургаадугаар хэсгийн зургийг түрүүлж постлоод багагүй хэл аманд өртөөд авсныг эс тоовцол шүү дээ.

Нэмж дуулгахад түүнийг нөхөд нь “манай Цоомоо ч овоо муу гар даа. Гавьяатаар “морин жолоочоо” хийлгэдэг” гэж өөр хоорондоо шивнэлдэх нь бий. Учир баяр нэг баяр ёслолд уригдсан Цоомоо харихдаа аргагүйдвэл Н.Төгсцогт гавьяатыг дууддаг байжээ. Мэдээж  Төгсөөг Америк явахаас өмнө. Харин хэзээний сайн найзууд болохоор гавьяат  цааргалж байсан удаагүй гэнэ лээ. Цоомоо ч Монголын нэрийг өндөрт өргөж яваа “бяцхан” гавьяатаар бахархдаг бөгөөд түүний тэмцээн бүрийг шимтэн үзэгсдийн нэгэн ажээ.

Эх сурвалж: PHOTONEWS.MN

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …