Гэмтсэн үсийг арчлах энгийн аргуудаас

6

Үс унах үед халгайн хандаар шавшдаг. Амны нэг халбага нунтагласан халгайн навчин дээр нэг аяга халуун ус хийж нэг цаг орчим байлгана. Хандыг шүүж толгойн хуйханд долоо хоногт 1-2 удаа түрхэнэ.

Үс унах, толгойн үс хуурайшсан үед толгойгоо савангүй бүлээн усаар угаасны дараа хуйхандаа тайвшруулах иллэг хийх маягаар хоолны давс түрхэнэ. 10-15 минут болсны дараа үсээ угаана. Зургаан удаа давтана.

Өндөгний шарыг хуйхандаа түрхэж иллэг хийх нь үсийг бэхжүүлдэг. Ялангуяа химитэй үсэнд их тохиромжтой.

Хатуулаг ихтэй ус нь үсний номер нэг дайсан. Тиймээс үсийг буцалсан усаар эсвэл усанд сод 1  цайны халбага хийж угаах хэрэгтэй. Үсний өнгө, ургац нь таны дотор эрхтэнтэй холбоотой байдаг тул өдөр тутмын хоол хүнсэндээ анхаарай.

Ugluu-logo202-12

 

 

 

Санал болгох мэдээ

Монгол Улс инновацад түшиглэн хаягжилтаа шинэчилж байгааг “Өвлийн Давос” онцолж байна

Швейцарын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 54 дэх удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ …