Хүний амь хөнөөгөөд жорлонгийн нүхэнд булсан хэрэг гарлаа

 ЧД-ийн 18-р хороо  “… тоотод хашааны бие засах газрын нүхэнд хүн булсан байна” гэсэн мэдээллийг энэ амралтын өдөр цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид очиж шалгахад ЧД-ийн 18-р хороонд оршин суух 42 настай эмэгтэй А-г тус хороонд суух  24 настай эрэгтэй Г гэгч амь насыг нь хохироож ухсан нүхэнд хийж булсан байжээ.

olloo_mn_1456363027_yltan

Хэргийг ЧД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна. Мөн НД-ийн 3-р хороо  “…. ХХК-ийн нүүрсний уурхайд 1 хүн агааргүй орчинд орж нас барсан байна” гэсэн мэдээллийг 06-р сарын 25-нд авч  шалгахад: Тус уурхайн аманд ажиллаж байсан Бянхонгор аймгийн харъяат Г /эр.49н/ нь агааргүй орчинд орж нас барсан хэргийг НДЦХ шалгаж байна.  

etoim.mn

Санал болгох мэдээ

“Баруун бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн захирал Л.Мөнхнаран хувийн уурхай руу 60 км цахилгаан татжээ

“Увс хүнс” компанийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхнаран УИХ-ын гишүүн, Б.Чойжилсүрэнг 2024 онд УИХ-д баруун бүсэд …