Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг 2016 оны 07 дугаар сарын 18-19-ний өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх юм.
Баяр наадмын комиссын даргаар аймгийн Засаг даргын орлогч М.Амарсанаа, хурдан морьдын уралдаан зохион байгуулах салбар хорооны даргаар аймгийн ЗДТГ-ын дарга Б.Батмөнх нар томилогдсон байна.
Мөн үндэсний бөхийн барилдаан зохион байгуулах салбар хороо, Сурын харваа зохион байгуулах салбар хороо, Аж ахуй хариуцсан салбар хороо, Урлаг, соёл, спортын асуудал хариуцсан салбар хороо, Хэв журмын асуудал хариуцсан салбар хороод байгуулагдан бэлтгэл ажилдаа ороод байна.
Ажлын хэсгийн хуралдаанаар баяр наадмыг зохион байгуулах салбар хороо бүр төлөвлөгөөгөө гаргаж ирүүлэх, зохион байгуулалтын бэлтгэл ажлыг бүрэн хангах талаар баяр наадмын комиссын дарга М.Амарсанаа үүрэг болголоо. Нэгдсэн хороод энэ сарын 8-ны өдөр дахин хуралдана.
khovd.gov.mn