“Рио-2016” олимпид оролцох Монголын тамирчдыг энэ сарын 20-нд үднэ

DSC_3789(1)

Бразилийн Рио-де-Жанейро хотноо зохиогдох зуны олимпын XXXI наадамд оролцох эрх авсан тамирчдыг  үдэн гаргах ёслол энэ сарын 20-нд Чингисийн талбайд болно.

Манай улс түүхэндээ байгаагүй олон тамирчинг энэ удаагийн олимпид оролцуулна. Тодруулбал 40 тамирчин олимпийн эрхээ тулалдан байж авсан. Харин усан спортын хоёр тамирчин ОУОХ-ны урилгаар оролцоно. Ингэснээр нийтдээ 42 тамирчин болж буй. Спортын төрлөөр тамирчдын эрх авсан тоог танилцуулья:

1.Жүдо – 13 эрх

2.Чөлөөт – 10 эрх

3.Бокс – 6 эрх

4.Хөнгөн атлетик – 5 эрх

  1. Буудлага – 3 эрх
  2. Байтхарваа – 1 эрх
  3. Хүндийнөргөлт – 1 эрх
  4. Таеквондо – 1 эрх
  5. Усансэлэлт – 2

1992 оны Барселонагийн зуны олимпын наадмаас эхлэн олимпын наадамд эрх авч оролцдог болсноос хойш Монголын тамирчид 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн зуны олимпийн наадамд спортын 7 төрөлд 29 эрх авч оролцож байсан бол Рио-2016 зуны олимпийн наадамд анх удаа спортын 9 төрөлд 49 эрх авч  түүхэндээ Монгол улс хамгийн олон тамирчин оролцохоор болоод байгаа юм.

Ugluu-logo-7

Санал болгох мэдээ

Пара пауэрлифтингийн ДАШТ-д Хөдөлмөрийн баатар Э.Содномпилжээ, ОУХМ Д.Жигмэд нар өрсөлдөнө

Египет улсын Каир хотод пара пауэрлифтингийн залуучууд, насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын …