Дархан-Уул аймгийн үндэсний баяр наадамд 200 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж байна

1111111111

Дархан-Уул аймгийн үндэсний баяр наадам энэ сарын 18-20-ны өдрүүдэд тохиож байгаа бөгөөд өчигдөр Эрийн гурван наадмын нэг болох “Үндэсний сурын харваа” Миний монгол цэцэрлэгт хүрээлэнд нээлтээ хийлээ. Энэ жил Дархан хот байгуулагдсаны 55 жилийн ой тохиож буй учраас улсын алдарт харваачид ихээхэн ач холбогдол өгч оролцож байгаа нь хурсан олныг баясгаж байв. Эрийн хүч, ухааны цараа, эрхийн чивчирээ үзүүлэхээр Монгол улсын Даяар дурсагдах Дархан мэргэн Ш.Даваахүү, Улсын гарамгай мэргэн Х.Оюунчимэг, Улсын хошой мэргэн С.Энхтунгалаг нарын есөн улсын цолтой харваачид, 36 спортын мастер, 12 дэд мастер, 11 аймгийн мэргэн болон 200 гаруй залуу харваачид аймгийн наадамд оролцож байна.

Өнөө үед Эрийн гурван наадмаар Халх сур харваанд эрэгтэйчүүд 75 метрт, эмэгтэйчүүд 65 метрт тус тус цэц мэргэнээ сорьдог байна. Хүннү, Сүннүгийн үед сурын харвааг эрийн гурван наадмын төрөлд багтаажээ. Их Монгол улс 1224 онд Сартуул улсыг байлдан дагуулсны эцэст Буга Сочих хэмээх газарт болсон наадамд Хасарын хүү Эсэхий мэргэн 335 алд буюу 502.5 метр газраас байг амжилттай харваснаар түрүүлж байсныг түүх гэрчилдэг. Энэ нь сурын харвааны түүхэн дэх хамгийн хол зайд амжилттай харвасан тохиолдол гэдгээрээ олон улсын судлаачдын сонирхлын төвд байдаг ажээ.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …