Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар уран мэхийг уралдуулан барилдаж МУ-ын заан цол хүртсэн Чандмань сумын харьяат Баатархүүгийн Пүрэвсайхан, МУ-ын харцага цол хүртсэн Зэрэг сумын харьяат Баярхүүгийн Бат-Өлзий нар Аймгийнхаа баяр наадамд ирж зодоглолоо. Энэ үеэр аймаг орон нутгийнхаа нэр хүндийг өргөж яваа өсөх ирээдүйтэй бөхчүүддээ аймгийн удирдлагууд хүндэтгэл үзүүлж, Ховд аймгийн хүндэт тэмдэг, бэлэг дурсгалын зүйл гардуулахаас гадна МУ-ын заан Б.Пүрэвсайханд 6,0 сая, МУ-ын харцага Б.Бат-Өлзийд 4,0 сая төгрөгийн “БАТЛАМЖ”-ийг наадамчдынхаа өмнө гардуулж амжилт хүслээ. Шагналыг Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан нар гардууллаа.
khovdnews.mn