Дархан сумын Засаг даргын нэрэмжит өсвөр насны хүүхдийн барилдаан гурван насны ангиллаар явагдав

IMG_3660

Дархан сумын Засаг даргын нэрэмжит болгож явуулсан өсвөр насны хүүхдийн барилдаан гурван насны ангиллаар явагдав. Уг барилдаанд 10 хүртэлх насанд Б.Сумъяабазар, 11-13 насны ангилалд А.Өсөхжаргал, 14-16 насанд Н.Чеэнгүнбаатар нар тус тус түрүүлж бай шагналаа гардан авлаа.

Сумын Засаг дарга Б.Азжаргал нь сурагч байхдаа өсвөр үеийн бөхийн барилдаанд 9 удаа түрүүлж байсан учир ийнхүү хүүхдийн барилдааныг сумынхаа нэрэмжит болгон явуулж байхаар болжээ. Тэрээр уг барилдаанд шөвгөрсөн өсвөрийн бөхчүүдийн бай шагналыг гаргасан бол Дархан хотод суугаа ОХУ-ын Ерөнхий Консул А.Ц.Доржиев өөрийн нэрэмжит шагналыг гурван насны тэргүүн байр эзэлсэн хүүхдүүдэд гардууллаа.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Орхон голын онгоцтойн 220 м гүүр ашиглалтад орлоо

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжсэн Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны 220 метр, …