Дархан сумын шинэ хорооллын 8, 9 дүгээр байрны залуус хамтарч усан оргилуур байгуулжээ

IMG_3860

“Залуусын” хэмээх тодотголтой Дархан хотын хөгжил, хотын өнгө үзэмжийг сайжруулахад залуус өөрсдийн сэтгэл зүтгэлээрээ хувь нэмрээ оруулж байна.

Тодруулбал Дархан сумын Шинэ хорооллын 8, 9 дүгээр байранд төрж өссөн залуус фейсбүүк орчинд нэгдэн, хүүхэд насны дурсамж үлдсэн төрөлх хороололдоо усан оргилуур байгуулах санаачлагыг анх гаргасан бөгөөд нийт 5 сая төгрөгийн хандиваар усан оргилуурыг байгуулжээ.

Өнөөдөр /2016.07.21/ тэд усан оргилуураа аймгийн удирдлагуудад хүлээлгэн өглөө. Энэхүү арга хэмжээний үеэр аймгийн ИТХ-ын дарга Г.Эрдэнэбат хэлэхдээ: “Дархан хот маань үүсгэн байгуулагдаад 55 дахь жилийнхээ ойтой золгож байна. Энэ хугацаанд Дархан хотод төрж, өссөн залуу үеийнхэн эргээд хотынхоо бүтээн байгуулалтад сэтгэл тавьж, өөрсдийн хөрөнгөөр энэ сайхан усан оргилуур байгуулсанд талархаж байна” гэв.

Энэхүү усан оргилуурын ашиглалт хамгаалалтад аймаг орон нутгийн удирдлагууд санаа тавьж, цаашдаа мөн залуусынхаа хүсэл зорилгыг сонсож, хамтран ажиллах юм байна.

darkhan.gov.mn

Санал болгох мэдээ

Э.Даваажамц энэ сарын 26-нд Ховд аймагтаа очно

Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн ахлах ахлагч Э.Даваажамц Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн …