Америкийн R&B дуучин Крис Браун өнгөрсөн баасан гаригт Лос-Анжелос дахь студидээ гэнэт татаж унасан болохыг түүний хувийн сэтгүүлч мэдээлжээ. Эмч нар түүнийг хэт их ядаргаа, гүн сэтгэлийн хямралд орсон гэж оношилжээ. Ням гаригт тэрээр өөрийн твиттэр хуудсандаа “Чи дурсамж болон үлдэхэд тэд чамайг хайрлахаа болино.” гэж бичсэн байжээ. Нэг хэсэг тэрээр байнга хэрэг түвэгт орооцолдож рейтингээ ихээхэн алдсан юм.
Тэрээ дуучин Рианнатай үерхэж байх үедээ түүнд гар хүрснээр Рианнагийн шүтэн бишрэгчид түүнийг ихээр үзэн ядах болж, түүний нэр хүнд ч мөн ганхсан юм.
Үүний хажуугаар үргэлж л зодоон цохионд нэр нь холбогдож явах болсон билээ. Байсхийгээд л гадаадын хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний нэр ямар нэгэн байдлаар холбогдон гарч байдаг. Энэ бүх ачаалал сэтгэлийн хямрал нь дуучинг ухаан алдаж унахад хүргэсэн хэмээн гадныхны шар хэвлэлүүдээр цацаж байна.
Ugluu.mn