ОУОХ-ын Удирдах зөвлөл Оросын тамирчдын асуудлаар ням гарагт хуралдана

527-146916451555454
Оросын баг тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулах эсэхийг хэлэлцэхээр Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ удирдлага энэ ням гарагт хуралдана. ОУОХ өчигдөр мэдэгдэл хийхдээ “бид Спортын арбитрын шүүхийн /САШ/ шийдвэрт дүн шинжилгээ хийх ёстой” гэв.
Оросын тамирчдыг Риогийн Олимпын наадамд оролцуулахыг хориглосон шийдвэрийг Олон улсын хөнгөн атлетикийн холбоо гаргасныг эсэргүүцэн ОХУ зарга мэдүүлсэн ч Спортын арбитрын шүүх /САШ/ уг шийдвэрийг дэмжжээ.
ОУОХ ням гарагт болох уулзалт дууссан даруйд мэдэгдэл гаргах аж.

Санал болгох мэдээ

Монголын оюутны спортын VI наадамд 2400 тамирчин өрсөлдөнө

Монголын оюутны спортын VI наадам энэ сарын 15-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо явагдана. Монголын оюутны спортын …