Японд боловсрол эзэмшиж, гадаадын загвар өмсөгчидтэй мөр зэрэгцэж алхаж явсан С.Сарнай эх орондоо ирээд багагүй хугацаа өнгөрч байгаа ч загварын амжилтуудаараа олонд төдийлөн танигдаж амжаагүй бүсгүй. Харин тэрбээр “Яг түүн шиг” телевизийн шоу нэвтрүүлэгт оролцсоноос хойш богино хугацаанд олны танил болсон төдийгүй түүний урласан даашинзнаас өгсүүлээд нүүр будалтын хичээлүүд нь хүртэл охид хүүхнүүдийн анхаарлыг ихээр татаад байгаа.
Загвар өмсөгч С.Сарнай ч өөрийнхөө ажил, амьдралын тухай хөрөг нэвтрүүлгийг олон нийтэд цацаж, нэр хүндээ суга өсгөсөн бөгөөд гоо сайхных нь нууцаас сонирхсон фэн бүсгүйчүүддээ нүүрээ хэрхэн будах талаар хичээл заах болсон билээ. Гэвч эрхэм “багшийн” ажил удаан үргэлжилсэнгүй. Энэ тал дээр өөрийгөө ч бас сурч боловсрох хэрэгтэй гэж үзсэн С.Сарнай гоо сайхны сургалтанд суухаар болжээ.
Үргэжлэлийг энд дарж уншина уу .