Хятадын хамгийн баян хүн Жек Ма Монголд ирлээ

5ee2788a-ae07-4bec-8c4e-9443d04c4de3

“Их аварга” Д.Дагвадоржоор мөрөө бариулж алжаалаа тайлдаг цорын ганц хүн байдаг нь магадгүй Хятадын хамгийн баян хүн Жек Ма байх. Дэлхийн хамгийн өндөр орлоготой компаниудын нэг цахим худалдааны Alibaba.com сайтыг үүсгэн байгуулагч Жек Ма-гийн хөрөнгө цагаар биш секундээр өсч дэлхийн баячуудыг ээлж дараалан ардаа орхисоор байгаа билээ. Түүнийг энэ сарын 24-27-ны өдрүүдэд Асашёорюү Д.Дагвадоржийн урилгаар Монгол Улсад ирэх чимээ нэлээд хэдэн хоногийн өмнөөс хэвлэлүүдээр цацагдаж, Асашёорюү “Жек Ма Монголд ирэхгүй. Хэн ийм зүйл зарлаад байна аа” хэмээн өөрийн твиттер хуудсаараа жиргэж байв. Тэгвэл Жек Ма Монголд хоёрдохио иржээ. Тэрбээр, энэ сарын 24-27-ны өдрүүдэд “Хаан жимс” амралтын газар байрлаж Монгол оронтой танилцах аяллынхаа хажуугаар технологийн чиглэлээр суралцаж буй оюутнуудад лекц уншихаар төлөвлөсөн байна.

CPzTpJqVAAAuQqY74954133201509261220_1

Жек Ма-гийн 1999 онд 60,000 ам.доллараар байгуулж байсан Хятадын электрон арилжааны Alibaba компани одоогийн байдлаар 170 тэрбум ам.доллараар үнэлэгдэж Google, Facebook компаниудын ард бичигдэж байгаа бөгөөд өдөр хоног өнгөрөх тусам компанийнх нь үнэ ханш нэмэгдсээр байгаа юм. Alibaba компани дэлхийн хамгийн их хүн амтай Хятадын цахим худалдааны 90 гаруй хувийг дангаараа эзэмшдэг агаад үндэсний нэгэн баярын өмнө цахим сайтаараа дамжуулан 8-хан минутын дотор 1 тэрбум ам.долларын борлуулалт хийж байсан түүхтэй. Хятадаас Ази, Азиас дэлхийд гарч буй “Бизнесийн бурхан” хэмээх Жек Ма-гийн “Амжилтын тарни” хэмээх өгүүллийг хүргэе.

“Ядуу хүмүүсийн сэтгэлд хүрэхэд хамгийн хэцүү. Ямар нэгэн юмыг үнэгүй өгөхөөр түүнийг чинь занга байна гэж харна.

Нэг жижигхэн хөрөнгө оруулалт шүү дээ гэж хэлбэл их мөнгө олохгүй юм байна гэнэ.

Тэгвэл томхоноор оруулах уу гэхлээр мөнгө байхгүй гэнэ.

Шинэ чиглэлээр ажиллаад үзээч гэхлээр туршлагагүй гэж хэлнэ.

Энэ чинь тогтчихсон бизнес шүү дээ гэхээр хэцүү юм байна гэнэ.

Энэ шинэ бизнесийн загвар гэж учирлавал наадах чинь пирамид байна гэж үзнэ.

Дэлгүүр нээгээч гэхээр тийм боломж үгүй гэнэ.

Шинэ бизнес эхлүүлэх үү гэвэл амжилттай явна гэдэг баталгаа алга гэж үзнэ.

Тэдэнд нэг адил шинж чанар байдаг: Гүүглдэж шалган, өөрсдөөсөө долоон дор найдваргүй найз нөхдөө шалгаан сонсож, их сургуулийн профессороос илүү их бодон тунгааж, сохороос багыг хийдэг.

Тэднээс юу хийж чаддаг вэ гээд нэг асуугаад үз.

Тэд танд хариулахгүй.

Миний дүгнэлт: Зөвхөн зүрхний хэмнэлээ хурдасгаснаас зүгээр л илүү хурдтай хөдөлбөл яасан юм бэ? Зөвхөн бодолд автаж суухаас бодож байгаа зүйлээ хийчихвэл яасан юм бэ?

Ядуу хүмүүс нэг нийтлэг шинж чанараасаа болж амжилтанд хүрдэггүй: Тэд бүхий л амьдралаа ямар нэгэн зүйлийг хүлээсээр өнгөрүүлдэг.

Та хэн бэ гэдгээ өөрөө шийд!” хэмээжээ.

Жек Ма гайхалтай онож хэлжээ. Бодож, тунгааж үзээрэй. Тэгээд эцэст нь хэн болохоо заавал сонгоорой. Баян уу, эсвэл ядуу юу.

Төгс

Ugluu-logo202

   

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …