Риогийн Олимпын хотхоныг албан ёсоор нээлээ

14694339355795c84fb7fe5

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /KAZINFORM/. Риогийн Олимпын наадамд зориулсан Олимпын хотхоныг өчигдөр албан ёсоор нээлээ. Тус хотхон дэлхийн өнцөг булан бүрээс ирэх тамирчид болон албаны хүмүүсийг хүлээн авахад бэлэн болжээ.

47 настай, алдарт сагсан бөмбөгчин Жанет Аркейн, Рио-де-Жанейро хотын дарга Эдуардо Пэес болон Олимпыг зохион байгуулах хорооны тэргүүн Карлос Нузман нар хотхоныг албан ёсоор нээж тууз хайчилсан байна.  Жанет Аркейн бол уг хотхоны дарга юм.

Олимпын хотхон нь 3604 өрөө бүхий 31 орон сууцны барилгаас бүрдэх аж. Эдгээр орон сууцнуудад Зуны Олимпын үеэр 17 мянга гаруй тамирчин болон багийн албаны хүмүүс байрлах бол Паралимпын үеэр 6000 орчим хүн байрлах юм.

Гадаадын зарим тамирчид, тэдний дотор дүрвэгчийн статустай тамирчид хотхонд хэдийн ирж байрлаад байна.

Олимпын тоглолт ирэх сарын 5-21-нд болох бол Паралимп 9 дүгээр сарын 7-18-нд болно.

Г.Доржханд

Эх сурвалж: монцамэ.мн

Санал болгох мэдээ

Чөлөөт бөх: П.Орхон, М.Лхагвагэрэл, Б.Бат-эрдэнэ нар олимпын эрхээ авлаа

Чөлөөт бөхийн “Парис 2024” олимпын эрх олгох Азийн бүсийн тэмцээн Киргиз улсын нийслэл Бишкек хотноо …