2017 оны “Зүүн Азийн соёлын хот”-ыг шалгаруулах арга хэмжээ өндөрлөж, Хү Нань мужийн Чан Ша хот шалгарч, 2017 оны “Зүүн Азийн соёлын хот”-оор шалгарав.
Эх сурвалжаас үзвэл, соёлын хотоор шалгарсан Чан Ша хот 2017 онд соёлын хамтын ажиллагаа, биет бус соёлын өвийг хамгаалан уламжлах, олон нийтийн соёлын үйлчилгээний систем байгуулах талаар туршлага солилцох зэрэг олон хэлбэрийн соёлын арга хэмжээ зохиох болно.
“Зүүн Азийн соёлын хот”-ыг шалгаруулах арга хэмжээ нь Хятад, Япон, БНСУ хамтран зохиож буй олон талт соёлын арга хэмжээ бөгөөд гурван орон жил тутам тус бүр нэг хотыг шалгаруулдаг. 2013 оноос 3 жил дараалан зохиосон уг арга хэмжээнд Хятадын Чуань Жөү, Чин Дао, Нин Бүө, Японы Ёкохама, Нигата, Нара, Өмнөд Солонгосын Гуанжү, Кёнжү, Жэжү зэрэг хотууд тус тус “соёлын хот”-оор сонгогдсон юм.
Н.Пүрэвжав