А-Capella хамтлагийн гишүүн Ц.Мөнх-Од уран бүтээл гэхээсээ илүүтэй хувийн амьдралдаа ихээхэн анхаарал хандуулж яваа ажээ. Өөрөөсөө нэлээн олон дүү бүсгүйтэй дотносож, үеийнхнийхээ битүүхэн атаархлыг төрүүлээд авсан тэрээр удахгүй аав болох сурагтай. Түүний сүйт бүсгүй бие давхар болсон сурагтай.
Ц.Мөнх-Одын найз бүсгүйг Б.Азжаргал гэдэг ба ИЗИС-д жүжигчний мэргэжлээр сурдаг ажээ. Сонирхуулахад Б.Азжаргал нь Ц.Мөнх-Одын сайн шавь нарын нэг нь гэнэ. Залуу дуучин маань өөрийнхөө хичээл ордог ангиас насныхаа ханийг сонгосон гэнэ шүү.
Т.Түвшин
Ugluu.mn