Ази Африкийн залуучуудын анхны наадамд зориулж Ши Жиньпин баярын захидал ирүүлжээ

07f534701d7b4118accf8142ac2c54d1

Энэ сарын 28-нд Бээжинд болсон Ази Африкийн залуучуудын анхны наадам  Ши Жиньпин баярын захидал ирүүлж,  тус наадмыг амжилттай болохыг  хүсэн ерөөсөн байна.

Ши Жиньпин баярын захиадалдаа Ази, Африк эх газраараа залгаатай, ард түмэн нь сэтгэл зүрхээрээ уялдаа холбоотой юм. Түүнчлэн Ази, Африк бол хүн төрөлхтний соёл боловсролын чухал эх үүсвэр газар байж, хүн ам нь дэлхийн нийт хүн амын 3/4-ийг эзэлж байдаг. Ази, Африкийн ахмад үеийн удирдагчид хамтаар “эв нэгдэл, найрамдал, хамтын ажиллагаа” Ази-Африкийн хамтын ажиллагаа, тэрчлэн олон улсын харилцааг эрүүл чиглэлээр хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн.  Мөн Ази, Африк бол дэлхийн дээр хамгийн олон залуучуудтай бүс нутаг.

Хоёр тивийн хамтын ажиллагаа, хөгжлийн ирээдүй бол яахын аргагүй залуучууд юм. Ази-Африкийн залуучууд бол дэлхийн энх тайвныг хамгаалан, хамтын хөгжлийг ахиулах чухал хүчин. Тиймээс залуучууд Бандунгийн зориг санааг залгамжлан хөгжүүлж, харилцан илүү ойлгож, туршлага солилцон, харилцан ашигтай хамтын ажиллагаанд түлхэц өгч, Ази-Африкийн сэргэн мандлын мөрөөдлийг биелүүлэхээр чармайх ёстой” гэжээ.

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …