“THAAD” систем байршуулах шийдвэр гаргасан нь Пак Гын Хэгийн бодлого ялагдсаныг харуулж байна гэнэ

1768e3dc-eee6-4ddd-9806-9e80fd6a0719

БНСУ-ын нэгдлийн яамны сайд Жон Сехун саяхан Синьхуа агентлагт ярилцлага өгөх үеэр хэлэхдээ, “Америкийн шахалт дор БНСУ пуужингаас эсэргүүцэн хамгаалах “THAAD” систем байршуулах шийдвэр гаргасан нь Пак Гын Хэгийн засгийн газрын бодлого ялагдсаныг харуулж байна” гэжээ.

Жон Сехун :”THAAD” систем байршуулах нь БНСУ-ын өөрийн шаардлагаас болоогүй юм, харин Америкийн шаардлага, ашиг сонирхлоос үүдэн гаргасан шийдвэр юм” гэжээ. Тэрээр цааш нь хэлэхдээ “БНСУ, Америк “THAAD” системийг Умард Кёнсан мужид байршуулахаар шийдсэн, түүний зорилго нь БНАСАУ-ын цөмийн болон пуужингийн заналхийллээс сэргийлэхийн төлөө биш, харин Америк Зүүн Хойд Азид дарангуйлах байр суурьтай болохын төлөө цэргийн болон техникийн чанартай арга хэмжээ болохыг харуулсан байна” гэлээ.

“THAAD” систем байршуулах нь Солонгосын цөмийн асуудлыг зохицуулж чадахгүй, Солонгосын цөмийн асуудлыг зохицуулахад 6 талт хэлэлцээнд түшиглэх хэрэгтэй” гэж Жон Сехун үзээд “хориг тавих арга хэмжээ авч, дарамт үзүүлэх нь Солонгосыг цөмийн зэвсэг, пуужингаа орхихыг баталж чадахгүй, Хятадын талын дэвшүүлсэн Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс болгох болон дайн зогсох хэлэлцээрийг энхийн хэлэлцээр болгох механизмыг зэрэг ахиулж зохицуулахаас өөр аргагүй юм” гэжээ.

Гэрэлт

Ugluu-logo-7-1

Санал болгох мэдээ

“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав

Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …