Гэртээ харих мөнгөгүйгээсээ болж цагдаад хуурамч дуудлага өгчээ

1463618425573d0b7983d00_700

“Баянзүрх дүүргийн есдүгээр хорооны нутаг Шархадны эцэс дээр хар масктай, 20 гаруй насны гурван хүн хойноос хутга тулгаад бичиг баримт, 180 мянган төгрөгтэй бор хэтэвчийг дээрэмдээд зугтлаа” гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Мэдээллийн мөрөөр цагдаагийн алба хаагчид шалгахад уг дуудлага нь хуурамч байсан бөгөөд Баянхонгор аймаг Баянхонгор суманд суух 25 настай эрэгтэй М нь таксины мөнгөгүй тул цагдаагаар хүргүүлэх зорилгоор цагдаагийн байгууллагад зориуд худал мэдээлэл өгсөн байжээ.

Эрүүгийн хуулийн 252.1-д Хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдээлсэн бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ. 252. 2.Энэ хэргийг шунахайн болон хувийн бусад сэдэлтээр үйлдсэн, эсхүл хүнийг хүнд буюу онц хүнд гэмт хэрэгт холбогдуулж буюу яллах нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлж худал мэдээлсэн бол таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг байна.

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …