Монголын шатарчид 6 алт, 4 хүрэл медаль хүртлээ

Зуны XXXI Олимптой зэрэгцээд Зүүн Азийн Өсвөрийн аварга шалгаруулах зохион байгуулагдаж байгаа билээ. Тус тэмцээний үеэр Дэлхийн залуучуудын оюуны спортын наадам 2016 оны 8 дугаар сарын 05-07-ны өдрүүдэд спортын олон төрлөөр зохион байгуулагдсан. Тус наадамд дэлхийн 17 орноос тамирчид оюун ухаан сорин оролцсон бөгөөд Монгол улсын шатарчид өндөр амжилттай оролцлоо.

Үүнд:

  • Шатрын Рапид төрлөөр болсон энэ тэмцээний 23 хүртэлх насны нээлттэй ангилалд ФМ У.Насанжаргал алтан медаль, ФДМ Э.Болдоо хүрэл медаль,
  • 16 хүртэлх насны нээлттэй ангилалд ФМ Ц.Бат-Эрдэнэ хүрэл медаль, Х.Болд шагналт байрт,
  • 14 хүртэлх насны нээлттэй ангилалд ФМ Э.Баасансүрэн алтан медаль, А.Буянзаяа хүрэл медаль, О.Өлзийхишигжаргал шагналт байр,
  •  12 хүртэлх насны нээлттэй ангилалд ФДМ Г.Амартүвшин алтан медаль,
  • 10 хүртэлх насны охидын ангилалд Ж.Мичид алтан медаль, ФДМЭ Б.Энхсаран хүрэл медаль, М.Тэргэл шагналт байр,
  • 10 хүртэлх насны нээлттэй “А” ангилалд Б.Анар алтан медаль,
  • 8 хүртэлх насны нээлттэй ангилалд Э.Амгалантэнгис алтан медаль тус тус хүртсэн байна.

 

Санал болгох мэдээ

Монголын пара сэлэмчид “Парис-2024” паралимпын эрхийн төлөө өрсөлдөнө

Тайланд улсад туялзуур сэлэмний “Парис-2024” зуны паралимпын эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр …