Гуч гаруй жил нэг хүүхдийн бодлого хэрэгжүүлсэний гайгаар Хятадын нийгэмд хүйсийн тэгш бус байдал бий болсон юм. Жил бүр Хятадад 18 сая хүү мэндэлдэг бөгөөд 2030 он гэхэд Хятадад 30 сая эрэгтэй илүүднэ гэсэн тооцоог гаргасан байдаг. Ганц бие эрчүүд олноороо бий болж байгаа учир 25 нас хүрэхээсээ өмнө гэрлэхгүй бол эхнэр олох магадлал тун бага болно гэдгийг Хятадын судлаачид сануулах болжээ. 2012 онд явуулсан судалгаагаар хосуудын ердөө 30 хувь нь гэрлэлтийн баталгаатай албан ёсны гэр бүлүүд гэнэ. Ингэснээр гэр бүлийн тогтвортой байдал алдагдаж байгааг судлаачид шүүмжилдэг.
zuvsongolt.mn