Бразилийн Рио Де Жанейро хотноо болж буй зуны Олимпийн XXXI наадмын дөрөв дэх өдөр боксын тэмцээн үргэлжлэн явагдлаа. Энэ өдөр 60 кг-ийн жинд Д.Отгондалай Риогийн рингэн дээр гарч тулалдлаа.
Энэ өдөр эрэгтэй 60 кг-д Д.Отгондалай Нидерландын боксчин Энрико Лакрустай тулалдаж, ялалт байгуулснаар шөвгийн наймд үлдлээ. Дэлхийн чансааны хоёрт бичигдэж буй Д.Отгондалайгийн хувьд эхний тойрогт хийлж, шууд шилдэг 16-д үлдээд байсан юм. Манай тамирчин наймдугаар сарын 13-ны өдөр өдрийн 06:00 цагаас шөвгийн дөрөвт үлдэхийн тулд Алжирын Реда Бенбазизтай тулалдана.