Шинэ ургацын ногооны худалдаа Цамбагарав худалдааны төвийн гадаа талбайд болно

nogoo    Сар бүрийн 2 дахь долоо хоногийн 2 дахь өдрийн 14 цагаас болдог “Шинэчилж шийдье-222” уламжлалт хэлэлцүүлэг 08 дугаар сарын 13-нд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Цамбагарав худалдааны төвийн гадаа талбайд болно. Хэлэлцүүлгийн сэдэв нь “Шинэ ургацын ногооны худалдаа”.

   Нийслэлийн дүүрэг бүрт 3-4 цэгт шинэ ногоо худалдаалах салбар цэгүүд ажиллах бөгөөд нийт ийм 28 цэг нийслэлийн хэмжээнд ажиллаж нийслэлчүүдэд ногоочдын гар дээрээс бүтээгдэхүүнийг нь шууд худалдан авах боломж олгож байгаа юм. Энэчлэн төмс, хүнсний ногоо, жимс жимсгэнэ тариаланчдын бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих, улмаар нийслэлийн иргэдийг шинэ ургацын ногоо худалдан авах боломжоор хангах талаар энэ үеэр хэлэлцүүлэх юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …