Америкийн “www.wikihow.com” сайт нүдэн дээр өвдөг гарсан үед хориглох зүйл болон хурдан эдгээх аргыг зөвлөжээ.
Алхам №1

Биеийн дархлаа муудах, мөн бохир орсон үед нүдэн дээр өвдөг гардаг. Ихэвчлэн зовхины цаана байрлах булчирхайн хэсэгт өвдөг гардаг.
Алхам №2

Эмчилгээ хийлгэхээсээ өмнө таны нүдэн дээр гарсан зүйл өвдөг эсэхийг сайтар тогтоох хэрэгтэй. Өвдөг зовхин дээр гардаг гэдгийг сана.
Алхам №3

Нүдэн дээр гарсан өвдөг эдгэрдэг учир сэтгэлээр унах хэрэггүй.
Алхам №4

Хэрвээ таны нүдэн дээр өвдөг гарсан бол 20 минут нүдэн дээрээ халуун алчуур тавиарай. Өдөрт 2-3 удаа.
Алхам №5

Зориулалтын дусаагуур хэрэглэх.
Алхам №6

Өвдөг гарсан үед гараараа хүрэх, шахахыг хориглоно.
Алхам №7

Контур болон химийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх хориотой.
Алхам №8

Линз зүүх нь өвдгийн улам үрэвслүүлэх эрсдэлтэй. Улмаар таны хараа муудаж магадгүй.
Алхам №9

Гараа сайтар ариутгаж, нүдэндээ хүрэх.
Алхам №10

Зөвхөн эмчийн заавраар эм хэрэглэх.
Алхам №11

Хоёр цагт нэг удаа нүдээ амраах. Хугацаа 10 минут.
Алхам №12

Нүдээ нухах, гараараа хүрэхийг хатуу хориглоно. Өвдөг гарсан үед их загатнадаг.
Алхам №13

Хугацаа нь дууссан гоо сайхны бүтээгдэхүүнээ хаях.
Алхам №14

Сормуус дэрвийлэгчийг ариутгаж хэрэглэх.
Алхам №15

Маск тавих хориотой.
Алхам №16

Нүдний өвдөг эдгэрэх хүртэл нүдний шил зүүж хэвших.
Shuud.mn
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл