Хүүгээ 26 удаа хутгалуулж алуулсан ээж давж заалдана

147096086557ad14e16f691

Өнгөрсөн оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 19 настай залууг 26 удаа хутгалж амийг нь хохироосон аймшигт хэрэг гарсан билээ.

Энэхүү хэргийг 33 настай Б гэгч этгээд үйлдсэн бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэргийг өнгөрсөн долдугаар сарын 29-ны өдөр Баянгол дүүргийн шүүхийн шүүгч А.Алтанхуяг бүрэлдэхүүнгүй ганцаараа шүүж дэнслэв.

Шүүхийн шийдвэр нь сэжигтэн Б-г аргагүй хамгаалалт хэрэглэж амиа хамгаалсан гэх үндэслэлээр цагаатгаж, хэргийг хэрэгсэхгүй болгов. Энэ шийдвэрийг эсэргүүцэсэн талийгаач хүүгийн ээж Т.Дамдинсүрэн өмгөөлөгчийн хамт давж заалдахаар болсон. Түүнээс гадна хандаж болох бүх л газруудад хандана гэдгээ тэрбээр хэвлэлийн хурал хийж мэдэгдсэн юм. Учир нь яагаад хүний хүүхдийг 26 удаа хутгалж амь насыг онц хэрцгий аргаар хөнөөсөн этгээдийг шүүхээс цагаатгаж байгаа юм.

Шүүх хууль бус шийдвэр гаргасан. 2-3 удаа хутгалж хүний амь хохироосон этгээдэд 8-10 жил өгдөг хэрнээ яагаад 26 удаа хутгалж амийг нь хохироосон этгээдэд ял оноосонгүй вэ гэдэгт гомдолтой байгаагаа илэрхийлсэн юм. Харин шүүхээс болохоор “талийгаач хүүг өөрөө эхлээд хүн хутгалж эхэлсэн. Тэгээд айж цочирдсон хүн эргээд эсэргүүцэл үзүүлж өөрийг нь зөрүүлээд хутгалсан байдаг. Тиймээс аргагүй хамгаалалт гэж үзнэ” хэмээн тайлбарлажээ.

О.Сайхан

Zaluu.com

Санал болгох мэдээ

Дуучин Э.Оюумаагаас хахууль авсан НШШГГ-ын дарга, шийдвэр гүйцэтгэгч ял сонслоо

Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар (НШШГГ)-ын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Энхтайван болон тус газрын шийдвэр …